“Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийг 2014-2017 онд хэрэгжүүлнэ

Аймгийн хөгжил дэвшил, хүн ардын эрүүл аюулгүй амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх зорилгоор “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийг 2014-2017 онд хэрэгжүүлэхээр олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байна. Тус хөтөлбөрийг эрчимжүүлэх үүднээс Эрүүл мэндийн газар, өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран төлөвлөгөө гарган ажиллаж байна. Уг төлөвлөгөөний дагуу Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулж байгаа өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулж, архины хор уршгийн талаарх мэдээ, мэдээлэл өгч, арга зүйгээр ханган, дэмжин ажилласан юм.

Мөн “Уян сэтгэл”, “Түшиг дөлгөөн”, “Нарны дөш”, “Энхийн хүрд” зэрэг өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран хүн ам ихээр төвлөрсөн төв барааны захын бизнес эрхлэгчдэд болон иргэдэд архины хор хөнөөлийн талаар ухуулга сурталчилгааг хийж, шинэ мэдээ мэдээллийг өглөө.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)