Архангай аймгийн Хайрхан сум руу орж гарах хөдөлгөөнийг хаажээ

Архангай аймаг Хайрхан суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн тул 14 хоногийн хугацаанд хязгаарлалтын дэглэм тогтоож, сумаас орох гарах хөдөлгөөнийг хаасан байна. 

Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тус сумын засаг дарга В.Мөнхбатаас тодрууллаа. Тэрбээр "Одоогийн байдлаар шүлхий өвчин гэдэг нь тогтоогдоогүй.  Асгат багийн Шар хадны өвөр гэх газар нутагт мал амьтны гоц халдвар шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн. Иймд манай суманд тавдугаар сарын 5-19-ны хооронд хязгаарлалтын дэглэмийг тогтоож халдваргүйтгэл, ариутгалын ажил хийгдэж хийж байна" гэсэн мэдээлэл өглөө.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)