Арслан хаан эргэн ирнэ

“Дисней” кино студи арслан хаанаа дэлхийд таницуулаад даруй 22 жил өнгөрчээ. Тэгвэл тэд “Ширэнгийн ном” төсөл хэрэгжүүлж, тус хүүхэлдэйн киноныхоо үргэлжлэлийг хийх болсон аж. Найруулагчаар Жон Фавро ажиллах бөгөөд орчин цагийн багачуудад зориулсан бүтээл байх талаараа мэдээлсэн байна.

Үүнээс гадна ирэх онд тус студи “Үзэсгэлэнт охин, жонон хоёр” киногоо шинэчилсэн хувилбараар бүтээх юм байна. Гоо үзэсгэлэнт Беллийн дүрд Эмма Уотсоныг сонгох нь ч тодорхой болжээ.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)