Армени,Азербайжан гал зогсоох шинэ тохироцлоонд хүрчээ


Өнгөрсөн ням гарагт Армени, Азербайжаны Гадаад хэргийн сайд нар АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Стивен Биганы зуучлалаар уулзан Уулын Карабахад гал зогсоох зөвшилцөлд хүрчээ. “Талууд эрчимтэй хэлэлцээний дүнд тохиролцоонд хүрлээ. Зөвшилцлийн хугацаа даваа гарагийн өглөөнөөс эхэлнэ” гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгдсэн байна. Өмнө нь буюу Баасан гарагт Арменийн Гадаад хэргийн сайд Зограб Мнацаканян, Азербайжаны Гадаад хэргийн сайд Жейхун Байрамов нар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой Вашингтон хотод тусдаа уулзсан юм. Талууд Москва болон Парист байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг сахин биелүүлэхээ амлажээ. Хүлээн зөвшөөрөгдөөгүй Уулын Карабах Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Арайк Арутюнян тус бүс нутагт гал зогсоох нөхцөлийг биелүүлэхэд бэлэн байгаагаа өөрийн Facebook хуудсаараа мэдэгдсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)