Ариун цэврийн хэрэглэлээс илүү Тампон хэрэглэх нь зөв

Эмэгтэйчүүд бидний тулгамдсан асуудлуудын нэг бол яах аргагүй сарын мөчлөг үе. Гэхдээ эдгээр өдөрүүдэд энгийн ариун цэврийн хэрэглэл, тампоны алийг нь сонгох вэ гэдэгт эргэлздэг. Бүсгүйчүүд тампоноос илүүтэй энгийн ариун цэврийн хэрэглэлийг илүүтэй хэрэглэдэг. Зарим нэг эмэгтэйчүүдэд тампон хэрэглэх нь биед зовиуртай, төвөгтэй санагдах нь бий. Харин мэргэжлийн эмч нар тампон хэрэглэхийг зөвлөдөг. Тэгвэл тампон болон энгийн ариун цэврийн хэрэглэлийн тухай товчхон мэдээлэл хүргэе.

Энгийн  ариун цэврийн хэрэглэл нь тампоныг бодвол хэд хэдэн сул талтай. Энэ нь гаднаас мэдэгддэг, урсах, хөдлөх магадлалтай, эвгүй үнэр гаргадаг зэрэг дутагдалтай. Гэхдээ энэ нь гадна байрлаж, өвчин үүсгэгч нян үржүүлдэггүй тул ямар ч эмэгтэй хэрэглэхэд тохиромжтой.

Харин Тампон нь хийсний дараа үтрээнд зохицож, гадагш цус гаргадаггүйгээрээ давуу талтай. Гэхдээ цус ихээр гарах үед тампон цусыг барьж дийлдэггүй тул энгийн ариун цэврийн хэрэглэл нэмж хэрэглэх буюу тампоноос бүрэн татгалзах хэрэг гардаг. Харин биед эвгүй, тааламжгүй байдгийн хувьд тампоныг буруу оруулсантай болон өөрийн бие махбодын онцлогоо мэдээгүйтэй холбоотой. Хэрвээ таны дотор ямар нэгэн гадны биет байгаа мэт мэдрэмж төрж байвал та үүнийг буруу оруулсан гэсэн үг. Тампоныг өөрийн гол хэрэглээгээ болгож сонгохын өмнө эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Учир нь энэхүү ариун цэврийн хэрэглэл хүн болгонд таардаггүй, зөвхөн бэлгийн замын ямар нэгэн өвчингүй, эрүүл эмэгтэйд тохирдог байна. Тиймээс давхар өөрийн биеийн онцлог, ямар нэг өвчин байгаа эсэхийг мэдэж авах сайн талтай. Тампоныг хэрэглэхийн өмнө гараа заавал угааж, халдвар оруулахаас сэргийлэх хэрэгтэй. Мэдээж тампоныг 3-4 цаг тутамд солихоо мартаж болохгүй.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд судалгаагаар эмэгтэйчүүдийн 73% нь сарын тэмдэг ирэх үед бэлэг эрхтний орчмоор загатнах, хорсох илрэл гардаг гэжээ.Тиймээс эмэгтэй хүн бүр өөрт тохирохыг хэрэглэх хэрэгтэй шүү.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)