“Арилжааны хоёр банканд эрсдэл үүссэн гэх мэдээлэл ташаа”

Арилжааны томоохон хоёр банканд эрсдэл үүссэн гэх мэдээлэл ташаа гэдгийг Монголбанк өчигдөр мэдэгдлээ. Өнөөдрийн байдлаар системийн ач холбогдол бүхий таван том банк үйл ажиллагаа явуулж буй бөгөөд тэдгээрт нийгмийн даатгалын 899.7 тэрбум төгрөг байршиж, иргэд, харилцагчдад тэтгэвэр халамжийн үйлчилгээ үзүүлж байгаа аж. Банкны тухай хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулж буй бүх банк сар бүрийн санхүүгийн тайлан мэдээ, Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хэрхэн хангаж байгаагаа өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд тогтмол хүргэдэг. Иймээс өөрийн харилцагч банкны мэдээллийг нягтлах, судлах бүрэн боломжтой гэв.

Бэлтгэсэн: Ц.Ундрал


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)