Ард нийтийн санал асуулгад оруулах Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эхийг батлахыг гишүүдийн олонх нь дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ард нийтийн санал асуулгад оруулах Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эхийг батлах тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн юм. Үүний дараа санал хураахад, чуулганд оролсон 65 гишүүнээс 58 нь дэмжиж, Ард нийтийн санал асуулгад оруулах Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эхийг баталлаа.

Үүний дараа ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийг 60 гишүүнээс 59 нь дэмжиж, 98.3 хувийн саналаар дэмжигдлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)