Ардын богино дуу дуулаачдын улсын тавдугаар уралдаан болно

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Л.Цогзолмаагын нэрэмжит “Ардын богино дуу дуулаач мэргэжлийн дуучдын улсын V-р уралдаан”-ыг төв аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Монгол урлагын ажилтны холбоо хамтран зохиох гэж байна. Энэхүү уралдаан нь 1998 оноос эхлэн дөрвөн жилд нэг удаа  уламжлал болон зохиогддог бөгөөд төв орон нутгийн болон театр чуулга, мэргэжлийн сургуулиудын нийт 40 гаруй уран бүтээлчид оролцох аж. Уралдаан есдүгээр сарын 27-29-ны өдрүүдэд Улаанбаатар хотод, есдүгээр сарын 30-нд Төв аймгийн Зуунмод хотод тоглогдох юм. Уг уралдааны зорилго нь Монгол ардын дууны өв санг өмнө нь дуулагдаагүй дуугаар баяжуулж, залуу уран бүтээлчдэд ардын дууг дуулах ур чадварыг эзэмшүүлэх, шинэ залуу авьяастныг тодруулахад оршиж байгаа юм.

М.Болорцэцэг

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)