Ардчилсан нам УИХ-ын нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүргүүллээ

4963025742bf75c43a9bd3e12bec91a2.jpg

Ардчилсан нам өнөөдөр Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт зохион байгуулагдах УИХ-ын нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ  СЕХ-нд хүргүүллээ.  Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн УИХ-ын нөхөн сонгууль ирэх зургадугаар сарын 30-нд болох бөгөөд  Сонгуулийн тухай хуулийн дагуу нам эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ дөрөвдүгээр сарын 30-ны дотор СЕХ-нд хүргүүлэхээр тусгасан. Мөн нэр дэвшигч нь сонгуульд 2016 оны мөрийн хөтөлбөрийн дагуу оролцох тухай СЕХ-ноос мэдэгдээд байгаа юм.  СЕХ  улс төрийн намуудаас хүргүүлсэн бичиг баримтыг нягтлан шалгасны дараа тав хоногийн дотор бүртгэх эсэх шийдвэрээ танилцуулна гэлээ. Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт зохион байгуулагдах УИХ-ын нөхөн сонгууль Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс шалтгаалж хойшилсон бөгөөд Ардчилсан нам хоёр дахь удаагаа хүсэлтээ СЕХ-нд хүргүүлж байгаа нь энэ юм. 

Ташрамд дурдахад, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус VII хуралдаан энэ сарын 28-нд болж, Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн УИХ-ын нөхөн сонгуульд оролцох тухай хэлэлцэж, оролцох шийдвэрээ баталгаажуулсан билээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)