Ардчилсан намын 10 давхар шинэ байр Яармагийн дэнжид сүндэрлэн босно

Ардчилсан намын шинэ байрны шав тавих ёслол өнөөдөр Яармагийн дэнжид боллоо. Шав тавих ёслолд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, З.Нарантуяа, Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, барилгын ажлын гүйцэтгэгч "Хөрш заан" компанийн захирал УИХ-ын гишүүн асан Д.Батбаяр болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Ардчилсан нам одоогийн байдлаар өөрийн эзэмшлийн барилгагүй бөгөөд Олон нийттэй харилцах мэдээллийн төв нь  "Шинэ дэвшилт холбоо"-ны байранд түрээсээр байрладаг бол намын Хэрэг эрхлэх газар "Ардчиллын өргөө"-нд урсгал зардлаа төлөн байрладаг юм.

Хоёр жилийн өмнө Ардчилсан намын даргын сунгаа орон даяар өрнөхөд өдгөөгийн Ардчилсан намын дарга С.Эрдэнийн мөрийн хөтөлбөрт "Намаа байртай болгоно" гэсэн зүйл тусгагдсан байсан юм. Ардчилсан намын шинэ байр нийтдээ гурван блокоос бүрдэх бөгөөд 10 давхар оффисын байр болон Хурлын танхим, Спорт заалнаас бүрдэх юм. Барилга ирэх оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр ашиглалтад орох аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)