Ардчилсан намын үзэл баримтлалыг шинэчлэн батална

Ардчилсан намын IX их хурал энэ сарын 5-нд Төрийн ордонд хуралдах гэж байна. Намын IX их хуралд нийт 1000 гаруй гишүүд оролцох бөгөөд энэ удаагийн их хурлаар Ардчилсан намын Үзэл баримтлалыг шинэчлэн батлахаараа онцлог. Намын IX их хурлын хүрээнд маргааш буюу арванхоёрдугаар сарын 4-нд Төрийн ордонд ҮБХ (Үндэсний бодлогын хороо)-ны V хуралдаан болно. ҮБХ-ны V хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.

  • ҮБХ-ны гишүүний болон улс төрийн зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг батламжлах,
  • Намын IX их хурлын зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх,
  • Үндсэн дүрмийн төслийн нэмэлт өөрчлөлт болон бусад асуудлыг хэлэлцэх юм.

Энэ сарын 4-нд ҮБХ-ны V хуралдаанаас гадна хүндэтгэлийн концерт, шагнал гардуулах үйл ажиллагаа Соёлын төв өргөөнд тус тус зохион байгуулагдана.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)