Ардарт дуучин Roxette 61 насандаа таалал төгслөө

Шведийн алдарт рок дуучин Roxette буюу Мари Фредрикссон 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр 61 насандаа таалал төгслөө. Тэрбээр 1980, 1990-ээд онд "Listen to Your Heart", "It Must Have Been Love" зэрэг дуугаараа дэлхий нийтийг байлдан дагуулж байсныг уншигч та андахгүй биз.

Өчигдөр түүний гэр бүлийнхэн нь нэгэн хэвлэлд өгсөн мэдэгдэлдээ "Бидний хамгийн хайртай уран бүтээлч хорвоогийн мөнх бусыг үзүүлснийг дуулгах харамсалтай байна" гэжээ. 

Роксетте нь 10 гаруй жилийн өмнөөс тархины хавдартай байсан бөгөөд түүний амьдрах магадлал 25 хувьтай байсан ч тэрбээр өвчинтэйгөө тэмцсээр 2016 оныг хүртэл уран бүтээлээ туурвиж байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)