Арваннэгдүгээр сар 16 настнуудыг завгүй болголоо

Энэ жилээс эхлэн жил бүрийн 11-р сарыг “16 настнуудын сар” болгон зарлаж олон уриалгыг гаргаж, 16 настнуудаа амьдралд анхны алхамаа зөв хийхэд нь чиглүүлэх ажлуудыг Монголын Залуучуудын Холбооноос эхлүүлээд байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт “Говь” ХХК, “Сүү” ХХК, Tesoкорпораци, Иргэний нисэхийн ерөнхий газар, “Мэргэжил бүхэн сайхан” Эрдэнэт үйлдвэртэй танилцах аялал, УБ төмөр замын хамт олонтой танилцах аялалд оролцож, телевизийн нэвтрүүлэгт оролцох, “Надад хэрэгтэй өдөрлөг” хөнгөлттэй үзвэр үйлчилгээ үзэх эрхийн өдөрлөг зохион байгуулсан байна. Тэгвэл 16 настнуудыг энэ долоо хоногт МЗХ-ны дэргэдэх Полиси төвийн захирал Г.Эрдэнэгэрэл “Зөв хүн”, “Алсын хараа” сэдвээр, ЦЕГ-аас Миний эрх-Миний үүрэг, Монголчуудын Угийн Бичгийн Академи Монгол Уламжлал-Угийн бичиг сэдэвт лекцүүд, мөн эрүүл мэндийн хичээл, өсвөр насныханы сэтгэл зүйн сургалтуудыг зохион байгуулж нийт 16 настнуудаа хамруулах юм байна. 11-р сарыг 16 настнуудын завгүй өнгөрөөх сар гээд хэлчихэд болохоор байгаа юм. Учир нь энэхүү үйл ажиллагаа нийслэл төдийгүй хөдөө орон нутагт ч уламжлал болж байгаа бөгөөд хүүхдээс залуу гэсэн тодотголруу шилжин орж буй бүхий л 16 настнууд маань хамрагдах юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)