Арвайхээр хотын төв талбайд "Оюутан цэрэг"-үүд тангараг өргөлөө

Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Политехникийн коллежийн оюутнууд “Оюутан цэрэг” сургалтад хамрагдсан байна. "Оюутан цэрэг"-үүд энэ сарын 14/ Л.Аюуш баатрын талбайд цэргийн тангарагаа өргөжээ.
Тодруулбал: Батлан хамгаалахын сайдын 2019 оны 97 дугаар тушаалаар дээрх гурван аймгийн оюутнууд тухайн аймагтаа хичээлийнхээ хажуугаар “Цэргийн ерөнхий бэлтгэл”-ийн сургалтад  хоёр сарын хугацаанд хамрагдаж байгаа аж. Харин дараагийн шатны сургалт буюу “Цэргийн мэргэжлийн бэлтгэл” сургалтыг Өвөрхангай аймаг дахь Зэвсэгт хүчний 256 дугаар ангид 2019 оны 6-8 сарын хооронд дүүргэж, цэргийн алба хаасан юм.

Цэргийн алба хаах хэлбэрт чухал шинэчлэл болсон энэхүү сургалт нь цэргийн насны оюутан залууст иргэний цэргийн үүргээ биелүүлж, суралцах хугацаандаа цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамрагдаж, цэргийн алба хаах боломжийг бүрдүүлснээрээ давуу талтай бөгөөд  дөрвөн сарын хугацаанд цэргийн жинхэнэ албыг биеэр хаах юм. Мөн тангараг өргөх ёслолын арга хэмжээнд аймаг, орон нутгийн удирдлагууд, Өвөрхангай аймаг дахь Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн бие бүрэлдэхүүн, эцэг, эхийн төлөөлөл оролцожээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)