"Аравт" олон улсын морин цэргийн уралдаан үргэлжилж байна

"Аравт" олон улсын морин цэргийн уралдаан энэ жил манай улсад болж байгаа билээ. Энэхүү уралдаанд ОХУ, Казахстан, Киргиз, БНХАУ, АНУ, Вьетнам, Зимбабве зэрэг улсын цэргүүд оролцож байгаа юм. 
Алсын зайн морин марш гурван хоногийн хугацаанд амжилттай явагдсан бол өнөөдрөөс ойрын зайн холимог буухиа эхэллээ. Сугалаа ёсоор Казахстаны баг тамирчид ойрын зайн холимог буухиаг эхлүүлж, уралдааны хоёрдугаар шатаа дуусгасан юм. Харин холимог буухиагаар баг тамирчид явганаар 3,1 км, морьтойгоор 4,1 км замыг туулсан бөгөөд энэ явцдаа маршрутын дагуу байрлах цэгүүдэд өгөгдсөн гранат шидэх, саадын зурвас туулах, буудлагын дасгал гүйцэтгэх, тактикийн ажиллагаа, морины давхилт дунд гранат шидэх зэрэг таван даалгаврыг амжилттай гүйцэтгэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)