АН 2020 он хүртэлх хөгжлийн бодлогыг боловсруулна

АН-ын Гүйцэтгэх зөвлөл өнгөрсөн пүрэв гаригийн үдээс хойш хуралдсан. Тус намын дарга Н.Алтанхуяг ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн хүрээнд хийж гүйцэтгэсэн болон хийхээр төлөвлөөд байгаа ажын талаар мэдээлэл хийсэн байна. АН дээрх ойг тохиолдуулан “Анхан шатаа сонсох жил” зарлаж, бүсийн чуулга уулзалтаа Архангай, Завхан, Өмнөговь аймагт зохион байгуулсан билээ.

Мөн “Ардчиллын өргөө- Ард түмний өргөө” цогцолборын ажил эхэлжээ. Намынхаа түүхэн баримтат кино, ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн шилдэг дуу шалгаруулах уралдаан зарлаж, ардчиллын түүхийн 20 ботийг эмхэтгэн хэвлүүлэхээр болсон байна. Түүнчлэн энэ сарын 29-нд “Ардчилал-20 түүх судлалын асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал хийх гэнэ.

Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар цаашид хэрэгжүүлэх бодлогын талаар санал солилцсон байна. 2011 онд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх хөтөлбөрүүдэд АН идэвхийлэн оролцох, 2020 оныг хүртэлх хөгжлийн төлөөх цогц бодлогыг боловсруулах хэрэгтэй хэмээн санал нэгджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)