АН-ын фракцууд 48 мандатаа хуваарилж авчээ

 Удахгүй болох УИХ-ын сонгуулиар 48 хүн тойргийн, 28 хүн намын нэрээр сонгогдох учиртай. Тэгвэл АН тойргийн 48 мандатаа фракцаараа эв найртай хуваарилж авсан гэнэ. Тус намын удирдлагыг бүрдүүлдэг “Алтангадас” фракцад хамгийн олон буюу 19 мандат ногдсон аж. Мөн Х.Баттулгын тэргүүлдэг МоАХ-д 10, З.Энхболдын ахалдаг “Шонхор”-т зургаан мандат ногдох сурагтай.

Залуусаас бүрдэж буй “Мөнх тэнгэр” фракц мэндлээд удаагүй ч намдаа овоо нөлөөтэй байна. Учир нь, тэдэнд есөн мандат оногдох нь. Р.Амаржаргал тэргүүтэй хүчтэй, хуучны лидертэй ч бүл цөөтэй МҮДН-д хамгийн цөөн буюу дөрвөн мандат оногдож буй гэнэ.

С.УУЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)