АН-ын дарга З.Энхболд нэр дэвшигчдэд хувиасаа тус бүр 1 сая төгрөг хандивлалаа

АН-ын дарга З.Энхболд нэр дэвшигчдэд хувиасаа тус бүр 1 сая төгрөг хандивлалаа. Үүнийгээ албан ёсны пэйж хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Тэрбээр "АН даргын сонгуульд нэр дэвшигч Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Л.Гантөмөр, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нартаа ав адилхан 1 сая төгрөгийн хандив хувиасаа өглөө. Дүрмээ биелүүлээд шударгаар өрсөлдөөд, ялснаа хүлээн зөвшөөрөөд яваарай. Цаашдаа хамтдаа намаа бэхжүүлж, 2020 оныхоо сонгуульд амжилттай оролцож ялаад улс орноо хөгжүүлэхийг хүсэн ерөөе. Сонгууль хийхэд зардал гардаг, тэр зардлыг нэр дэвшигчдээр гаргуулах дүрмийг саяхан хуралдсан Намын их хурлаас гаргасан. Энэ нь дэнчин биш. Нэр дэвшигчээр дамжуулан өгсөн Таны хандив сонгуулийн зардалд зарцуулагдана. Нийт намын гишүүддээ эдгээр банкны данс болон нэрээр боломжын хирээр хандив өгөхийг уриалж байна" гэсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)