АН-ын дарга З.Энхболдыг 24 цагийн дотор огцрохыг шаардлаа

АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөнөөс АН-ын дарга З.Энхболдыг 24 цагийн дотор ажлаа хүлээлгэн өгч, огцрохыг шаардлаа.

Тодруулбал, АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөнөөс санаачлага гарган АН-ыг шинэчлэх түр хороог зохион байгуулан намын төв байран дээр байрлах болсон байна. Улмаар дараах алхмуудыг хийхийг АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр болон бусад удирдлагуудаас шаарджээ.

Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар намын нийт гишүүд дэмжигчдээсээ өөрийн биеэр уучлалт гуйж, хариуцлага хүлээн, огцрох өргөдлөө 24 цагийн дотор гаргах,
АН-ын ГЗ, ҮЗХ-г 48 цагийн дотор яаралтай хуралдуулж, Намын их хурлыг 8 сарын 15-ны дотор зарлах,
АН-ыг шинэчлэх түр хороонд АН-ын ээлжит бус их хурлыг нэн даруй зохион байгуулах эрх, намын их хурлаас ил тод, нээлттэй өрсөлдөөний зарчмаар АН-ын шинэ удирдлагуудыг сонгох эрхийг олгохыг шаарджээ. Мөн АН-ын Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах эрхийг олгохыг хүсжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)