АН-ын даргад нэр дэвшигч Ж.Батзандангийн мөрийн хөтөлбөр

АН-ын даргад нэр  дэвшигч Ж.Батзандангийн “ЭРҮҮЛ АРДЧИЛАЛ”  мөрийн хөтөлбөрийг хүргэж байна.

Миний бие Ардчилсан намын гишүүний хувьд Ардчилсан намынхаа үнэт зүйлсийг дээдэлж, бодлогын залгамж чанарыг эрхэмлэн Ардчилсан намын даргын сунгаанд “ЭРҮҮЛ АРДЧИЛАЛ”хөтөлбөртэй оролцож байна:

  • Үзэл санааны шинэтгэл хийж, үндэсний эрх ашиг, шударга ёс, хүний эрхийг дээдэлсэн, хэлмэгдүүлэлт, хууль бус үйлдэл, хуйвалдааны эсрэг эрс тууштай тэмцдэг, зоримог, дайчин Ардчилсан намыг бий болгоно,
  • Намын эв нэгдлийг бусниулж буй явцуу эрх ашгийн фракцуудыг татан буулгаж, мэргэжлийн бодлогын зөвлөлүүдэд суурилсаннэгдмэл Ардчилсан намыг бий болгоно,
  • Ардчилсан намаа олигархи бүлэглэлийн савраас салгаж, гишүүд дэмжигчдэд тулгуурласан  олон нийтийн нам болгоно,
  • Удирдлагын хэвтээ тогтолцоог халж, Ардчилсан намаа хагас босоо тогтолцоотойнам болгоно,
  • Шат шатны намын төсвийн зарцуулалтыг гишүүдэд ил тод нээлттэй, хяналттай болгож жил бүр намын санхүүжилтэнд хөндлөнгийн аудит хийлгэж дүнгцахим хэлбэрээр гишүүдэд мэдээлдэг болно,/хаалттай Ардчилсан намыг нээлттэй Ардчилсан нам  болгоно/,
  • Намын их хурлыг 2 жил тутамд хуралдуулж намын даргад итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураадаг болно./Гишүүдээсээ сонгогдсон намын дарга нь  2 жил тутам намын их хурлын өмнө ажлаа тайлагнана/,
  • Ардчилсан нам нь Мэргэжлийн холбоод, иргэний нийгэмтэй хамгийн ойр улс төрийн хүчин байх болно,
  • Хөгжлийн бодлого тодорхойлох зорилгоор гишүүдийнхээ дунд тогтмол  “Цахим санал асуулга” явуулдаг системийг нэвтрүүлнэ,
  • Намын гишүүдийн эв нэгдлийг хангах зорилгоор “Ёс зүй-Эв нэгдлийн хороо”-г байгуулна./Эвдрэлцүүлдэг бус эвлэрүүлдэг институт хэрэгтэй байна/,
  • Гадаад улс орнуудад амьдарч байгаа гишүүд, дэмжигчдийнхээ санал бодлыг тогтмол сонсч, ардчиллын үнэт зүйлсийг түгээх, иргэний нийгмийг бэхжүүлэх зорилго бүхий “Ардчиллын төлөөх санг” байгуулна,
  • Намын гишүүдээ хөөдөг, ялгаварладагхоцрогдсон тогтолцоог халж,дүрмийн зөрчил гаргасан гишүүдийг улс төрийн сонгуульд оролцох, сонгуульт албан тушаал  хаших эрхийг нь тодорхой хугацаагаар түдгэлзүүлдэг орчин үеийн улс төрийн хариуцлагын тогтолцоог нэвтрүүлнэ,
  • Бүх шатны намын удирдлага,  сонгуульт албан тушаалтнууд нь зөвхөн тухайн орон нутагт амьдардаг иргэд байх болно,
  • Их хурал болон Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулахдаа заавал урьдчилсан сунгаа хийдэг тогтолцоог бүрдүүлнэ,
  • Гишүүд, дэмжигчдийнхээ улс төрийн оролцоо, манлайлалыг хөхүүлэн дэмжих замаар Ардчилсан намыг орчин үеийн оролцоонд тулгуурласан, шинэ имиж бүхий хүчирхэг улс төрийн хүчин болгоно.

Миний бие бүх гишүүд дэмжигчдийнхээ итгэлийг дааж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө өөрийн  мэдлэг, чадвар, туршлага, боломжоо бүрэн  дайчилж ажиллана.

Ардчилсан намын даргын төлөөх сунгаа нь манай намын төдийгүй улс орны маань хөгжил дэвшлийн төлөөх шударга өрсөлдөөн байх болно гэдэгт итгэлтэй  байна.

 

Журмын нөхөр таны сонголт мэргэн байх болтугай.

 

ХҮНДЭТГЭСЭН,

Улсын Их Хурлын гишүүн,

Ардчилсан Намын гишүүн

Жалбасүрэнгийн БАТЗАНДАН


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)