АН-ын Гүйцэтгэх зөвлөлд шаардлага хүргүүлнэ

Зууны мэдээ үндэсний мэдээллийн төвд "Нээлттэй Ардчилсан нам-шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн"-өөс АН-ын дотоод шинэчлэлтэй холбогдуулан АН-ын гүйцэтгэх зөвлөлд шаардлага хүргүүлж буй талаараа мэдээлэл хийлээ. Тодруулбал, ирэх арванхоёрдугаар сарын 06-ны өдөр АН-ын ҮЗХ-ны хурал болох гэж байгаа аж. Тиймээс энэхүү хурлаар АН-ын Гүйцэтгэх зөвлөл 4-5 дүрмийн төсөл оруулж ирэх гэж байгаа бөгөөд тус хөдөлгөөнөөс АН хуучин тогтолцоогоо хэвээр үлдээх гэж байна хэмээн хардаж байгаа аж. Тиймээс Ардчилсан намын шинэчлэлийн дүрмийн төслийг олон нийтэд ил болгохыг шаардлаа.

Тэд “АН-ын Гүйцэтгэх зөвлөл “ханцуй” дотроо нууц бичсэн хуучин хуулийн төслүүдээ хурлаар оруулах гэж байна. АН яаж, хэрхэн өөрчлөгдсөнийг ард түмэн харж хянах эрхтэй. Бүтэц бүрэлдэхүүнийг ч шинээр томилох хэрэгтэй. Хайрцаглах тогтолцоогоор намын шинэчлэлийг  хийж болохгүй.

Мөн АН-ын шинэчлэлийн хүрээнд баримтлах зарчмуудыг бид урьдчилан гаргасан. Энэ зарчмыг гишүүн бүрт мөрдөж байх шаардлагыг хүргүүлнэ” гэсэн юм. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)