АН-ын бүлгийнхэн хоригдож буй гишүүдээ эргэжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан нар өчигдөр ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр ангид хоригдож буй намын гишүүдээ эргэжээ. Тус ангид ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Д.Ганболд нарыг шүүхийн шийдвэрээр хорьж буй юм. Тодруулбал, С.Баярцогтод 10, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт дөрвөн жилийн хорих ял оноосон. Тэд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байгаа юм.

Бэлтгэсэн: Б.Нандин


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)