АН: Хүүхдийн 100 мянган төгрөгийг бүтэн жилийн турш олгох хэрэгтэй

Энэ долоо хоногт байнгын хороо, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын талаар УИХ дахь АН-ын бүлгийнхэн хэлэлцэн, зарчмын хувьд дэмжсэн байна. Харин ирэх оны улсын төсвийн төслийг Сангийн яамнаас сөрөг хүчний гишүүдэд танилцуулах байсан ч холбогдох хүмүүс нь ирээгүй гэнэ. Энэ талаар тус бүлгийн дарга Д.Ганбат “Сангийн яам хариуцлагагүй ажиллаж байна. Бид Засгийн газар, УИХ-ын удирдлагад хандана. Нөгөө талаас ирэх жилийн төсвийн зардлыг эргэж харах шаардлагатай. Төсвийн зардал дөрвөн жилийн өмнөхөөс даруй хоёр дахин нэмэгдэж, 14 их наяд төгрөгт хүрлээ. Сонгуулийн жилүүдэд зарлагыг огцом нэмж ирсэн. Халамжийн бодлогоо сайтар судалж, зөв чиглүүлэхгүй бол энэ нь ядуурал руу түлхэж байна” гэв. Гэхдээ тэд хүүхэд бүрт ирэх оны эхний зургаан сарын хугацаанд олгохоор тусгасан 100 мянган төгрөгийг он дуустал өгөх ёстой гэсэн байр суурьтай байгаа аж. Учир нь хүүхэд бүрт мөнгө олгох санаачилгыг АН гаргасан бөгөөд үүнийг тэд халамж биш гэж үздэг юм.

Бэлтгэсэн: Б.Уран 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)