АН: УИХ-ын ээлжит бус сонгууль яаралтай зарлан явуулах шийдвэр гаргалаа

УИХ дахь АН-ын бүлгээс их хурал цаашид үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болсон тул яаралтай тарааж, УИХ-ын ээлжит бус сонгууль яаралтай зарлан явуулах улс төрийн шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Тодруулбал, бүлгийн дарга Д.Эрдэнэбатын мэдээлж буйгаар Ардчилсан Нам нь үүссэн нөхцөл байдалд дүгнэлт хийн, мухардлаас гарах гарцыг УИХ-ын ээлжит бус сонгууль яаралтай зарлан явуулж, нийт ард түмнээр эрх баригчдын үйл ажиллагааг зайлшгүй дүгнүүлэх шаардлагатай гэж үзсэн байна. Мөн "Энэ удаагийн УИХ, Засгийн газраас хүлээх зүйл байхгүй гэж үзлээ. Иймд хуулийн дагуу УИХ-ыг яаралтай тараах албан бичиг боловсруулж, бүх гишүүний гарын үсгийг зуруулна. Үүнтэй давхцуулан УИх-ын ээлжит бус сонгуулийг яаралтай зарлан явуулах бичгийг өргөн барина" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)