АН оффшор бүсэд данстай хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй

Сонгуулийн тухай хуульд зааснаар өнөөдрөөс эхэлж УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх ажил эхэлж байгаа. Тэгвэл үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга Зандаахүүгийн Энхболд "Оффшор бүсэд данстай хүнийг Ардчилсан Нам нэр дэвшүүлэхгүй" гэдгээ албан ёсоор мэдэгдээд бусад намуудыг ч мөн адил нэр дэвшүүлэхгүй байхыг уриалжээ.

Харин МАН-ын зүгээс оффшор компанийн хувьцаа эзэмших нь хууль зөрчиж байгаа үйлдэл тул нэр дэвшүүлэхгүй байх ёстой гэсэн хуулийн заалт хаана ч байхгүй. Мөн оффшор компанийн хувьцаа эзэмшиж болохгүй гэдгийг хязгаарласан зохицуулалт хуулинд байхгүй учир нэр дэвшүүлэхгүй байх үндэслэл алга хэмээн мэдэгдсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)