АН оффшорчин Баярцогтын үндсэн бодлогын хороонд нэр дэвших хүсэлтийг хүлээж авсангүй

Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны шийдвэрээр Үндэсний бодлогын хорооны чөлөөт суудалд Сэлэнгэ аймгийн 25 дугаар тойрогт нэр дэвшсэн С.Баярцогтын нэр дэвшигчийн бүртгэлийг түдгэлзүүлжээ. Учир нь түүний талаар АН-ын гишүүн, Ард түмний онц зөвлөлийн ерөнхий зохицуулагч С.Батчулуун намынхаа Үндсэн дүрмийн хороонд хариуцлага тооцуулах хүсэлт гаргажээ. Мөн С.Баярцогт, Сү.Батболд нарын офшор дансанд байгаа их хэмжээний мөнгийг эх орондоо оруулж ирэхийг шаардсан жагсаал цуглаан эрчээ авч байгаа нь Дотоод сонгуулийн хороог ийм шийдвэр гаргахад хүргэсэн бололтой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)