Анх удаа хиймэл үе солих хагалгаа хийв

Саяхныг хүртэл доод мөчдийн хугарлыг орон нутагт эмчлэх боломжгүй байв. Ийм шалтгаанаар иргэд олон км зам туулан Улаанбаатарт ирэх хэрэггүй болох нь ээ. Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийнхөн түнх нь хугарсан гурван хүнд хиймэл үе солих мэс засал амжилттай хийжээ. Хагалгааны дараа өвчтөнүүдийн бие түргэн тэнхэрч, хоёр дахь хоногоосоо гишгэн, 10 хоноод эдгэрээд, эмнэлгээс гарсан байна.

Хугарсан эрхтнийг шохойдож, гурван сар орчим хэвтрийн дэглэм барьснаар өвчтөнүүдийн арьс холгох, цоорох хүндрэл үгүй болсон гэсэн үг. Мөн тэд ирэх сараас орон нутагтаа өвдөгний үе солих хагалгаа хийх гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)