"Анх-Отгон" маргааш Улаанбаатар-Франкфурт чиглэлийн тусгай нислэгээр нутаг буцна

Манай улсад “COVID-19” халдварын анхны тохиолдол болон бүртгэгдсэн Франц улсын иргэн буюу олон нийтийн нэрлэснээр “Анх-Отгон” маргааш нутаг буцахаар болжээ. Тэрээр Улаанбаатар-Франкфурт чиглэллийн тусгай нислэгээр явах аж.

Гуравдугаар сарын 10-нд халдвартай нь тогтоогдсон франц иргэн ХӨСҮТ-д 47 хоногийн турш эмчилгээ хийлгэж эдгэрсэн билээ. Ингээд дөрөвдүгээр сарын 26-нд эмнэлгээс гарч, үргэлжлүүлэн Энхсаран сувилалд тусгаарлагдаж байгаа юм байна.

Түүнийг эдгэрсэн талаар мэдээллийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хүргэж “Монгол эмч, эмнэлгийн ажилчид түүний биеэс коронавирусийг зайлуулж чадлаа. Бид уушгины нэвчдсийг шимэгдүүлэх, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ хэвийн байгааг онцгой анхаарч ажилладаг. Энэ шинжилгээг өдөр болгон хийж явсны үр дүнд франц иргэн эдгэрч гарлаа” гэсэн билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)