Анхны ГАЛТ ТЭРЭГ ирснээс хойш 65 жилийн дараа

  Өнөөдөр монголчууд анхны галт тэргээ хүлээн авсан өдөр. 1949 оны энэ өдөр, хуучнаар Октябрын баяраар анхны галт тэрэгний цуваа Улаанбаатар хотод ирснээс хойш 65 жил өнг өрчээ. 1949 оны зургадугаар сарын 6-нд Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг байгуулах Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монголын талыг Ерөнхий сайд Маршал Х.Чойбалсан, Зөвлөлтийн талыг Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ю.Приходов төлөөлж, гарын үсэг зурсан байна. Ингэхдээ Наушка, Улаанбаатарын хооронд төмөр зам тавьж, 1949 оны арванхоёрдугаар сард дуусгахаар шийдвэрлэжээ. Уг замыг 1947 оны есдүгээр сараас тавьж эхлээд хоёр жилийн дотор 400 км болгосон байна. Цаг уурын эрс ширүүн нөхц өл, дайны дараах хэцүү, тарчиг үед Зөвл өлтийн мэргэжилтэн, ажилчид хайгуул хийж, зураг төслийг нь гаргаад барилгын ажилдаа орсноор богино хугацаанд багаг үй ажил амжуулжээ. ЗХУ-ын инженер Ф.А.Потемкин, Н.А.Жамойда нарын удирдлагаар тавьсан энэ замаар 1949 оны арваннэгдүгээр сарын 7-ны 08.30 цагт галт тэрэгний анхны цуваа Улаанбаатарт ирсэн байна. Энэ цагаас хойш 1958 онд Хонхор, Налайхын 13.5 км, Төв цахилгаан комбинат, Мах комбинатын 5.9 км салаа замыг ашиглалтад оруулжээ. 1963 онд Дархан, Шарын голын хооронд 63 км төмөр зам тавьсан. 1953 оны хоёрдугаар сарын 8-нд Зөвлөлт, Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Улаанбаатараас Замын-Үүд хүртэлх төмөр замыг ЗХУ өөрийн хүч, хөр өнгөөр барихаар болж, 1955 оны эцсээр дуусган, 700 гаруй км урт төмөр зам хүлээлгэн өгсөн байна. Ийнх үү манай улс умард, өмнөд хилээ 1115 км төм өр замаар холбосноос хойш монгол инженер үүд ур ухаанаа зарж, өөрсд өө илчит тэрэг бүтээдэг болсон зэргээр төмөр замын түүх зузаарсаар буй. Монгол Улс анхны галт тэргээ хүлээн авсны 65 жилийн ойд зориулан “Улаанбаатар төмөр зам”-ын түүхийн музейн түүхэн гэрэл зургуудаас хүргэж байна.

Ч.МӨНХ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)