Анхны "БАЛДОРЖ" хошой шагналтан тодорлоо

Сэтгүүлчдийг бүтэн жилийн турш уяа сойлгоо тааруулж, байнгын формтой байхыг “шаарддаг” их хурд өнөөдөр барианы зурхайд хурдан “хүлгүүдээ” тосож авлаа. Жил бүрийн есдүгээр сард болдог “БАЛДОРЖ” шагнал гардуулах ёслолын ажиллагаа бол Монголын хэвлэл мэдээллийн салбарынхны хамгийн том баяр нь мөнөөсөө мөн. Энэ ч утгаараа уг шагналыг Монголын "Пулитцер" хэмээн нэрлэдэг.

“Балдорж” сангаас арван нэг дэх жилдээ зохион байгуулж буй сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах ёслолын ажиллагаа “Улаанбаатар” зочид буудалд болж байна.

Ингээд бүтэн жилийн турш их сунгаанд ур чадвараараа өрсөлдсөн сэтгүүлчдээс хэн нь шилдгийн шилдгээр шал­гарсныг зарлах мөч ирлээ. Энэ удаагийн “БАЛДОРЖ” шагналтнаар сэтгүүлч У.Ганбаяр, М.Буянбадрах нар Хүрээлэн төсөл  - “Калмык” их нүүдлийн мөрөөр, “Говийн таван гайхамшиг” цуврал нэвтрүүлгээрээ тодорч, болор цом, өргөмжлөл, 20 сая төгрөгийн эзэн болов.

Тусгай байрт ikon.mn сайтын сэтгүүлч, редактор Ч.Болортуяа ЖДҮ-г тойрсон цуврал нийтлэл, сурвалжилга, “Өнөөдөр” сонины сэтгүүлч Х.Уянга “Дулдуйтын равжаа дуулж явсан нутгийг харь хэлтнүүд хар тортгоор дарахаар зэхэж байна” цуврал нийтлэл, “ub.life” сайтын сэтгүүлч, редактор Б.Энхцэцэг “Холдох тусмаа гэрэлтэнэ” хөрөг нийтлэл, “Асуух ёстой нь асуулгүй, ярих ёстой нь ярилгүй үлдэж дээ” ярилцлагаараа тус тус шалгарлаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)