АНХААР: Ослын улмаас 3 иргэн автомашины бүхээгт хавчуулагдан нас баржээ

Төв аймгийн Баянхангай сумаас Заамар сум орох шороон зам дээр /Баянхангай сумаас баруун зүгт 1 километр, аймгийн төвөөс 153 км/-т Цээл сумын Талын хайрхан багийн иргэн Б /26 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан “Аксент” загварын суудлын автомашин, “Прадо” загварын автомашинтай мөргөлджээ. Энэ үеэр автомашины бүхээгний төмөр хийцэд 3 хүн хавчуулагдсан тухай дуудлага өчигдрийн 15.30 цагт ирсэн байна. Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын 3 алба хаагч, 1 автомашинтай 154 километр зам туулан 18:20 цагт очиж 30 минут ажиллан иргэн Б /26 настай, эрэгтэй/, иргэн Э /26 настай, эмэгтэй/, иргэн Э /2 настай, эрэгтэй/ нар автомашины бүхээгт хавчуулагдаж нас барсан байдалтай байсныг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Мөн 4 настай хүүхэд цуг явж байгаад осолд орсон, бэртэж гэмтээгүй байдалтай Баянхангай сумын эмнэлэгт хүлээлгэж өгсөн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (18)