АНХААРУУЛГА: Хонконг руу ниссэн онгоц бууж чадалгүй эргэж ирлээ

МИАТ-ИЙН ХОНГКОНГ ЧИГЛЭЛИЙН ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД

ХонгКонгод нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал, цуглаан хүрээгээ тэлэн өргөжиж буйтай холбогдуулан Хонгконгийн олон улсын нисэх буудал нислэг хүлээн авах боломжгүй болж түр хугацаагаар хааж байгаагаа зарлажээ. Энэ тухай тус нисэх буудал 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Улаанбаатар-Хонгконг чиглэлийн ОМ2971 аяллын нислэг хуваарьт цагийн дагуу Улаанбаатар хотоос хөөрснөөс хойш 3 цаг 25 минутын дараа МИАТ компанид мэдэгдсэн байна.

Иймд ОМ2971 аяллын нислэг зэргэлдээх Гуанжоу хотод 17.52 цагт газардаж, түлш болон хоолны үйлчилгээ аван 20.15 цагт Улаанбаатарын чиглэлд хөөрч, 23.55 цагт "Чингис Хаан" нисэх буудалд буухаар төлөвлөж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)