АНУ-ын экспо худалдаа болно

АНУ-ын Элчин сайдын яам “Энтрепренершип Экспо 2017” үзэсгэлэнг гуравдугаар сарын 31-ний баасан гаригт анх удаа зохион байгуулахаар болжээ. Д.Нацагдоржийн нэрэмжит номын сан дахь Америкийн соёл, мэдээллийн төвд 15.00 цагаас эхлэх уг экспод монголд үйл ажиллагаа явуулж буй 10 компани техник технологи, хөдөө аж ахуй, байгаль орчин, эрүүл мэнд, контент үйлдвэрлэл, өргөн хэрэглээний бараа гэх салбарт өөрсдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ зэргийг танилцуулах юм. Үзэсгэлэнг нээж Элчин сайд Женнифер Зимдал Галт болон УИХ-ын гишүүн Н.Учрал нар үг хэлнэ. 

Үзэсгэлэн худалдаа Монголд үйл ажиллагаа явуулдаг бүх энтрепренеруудад нээлттэй бөгөөд энэхүү үзэсгэлэнд оролцсоноор хэвлэл мэдээлэл, ирээдүйн хөрөнгө оруулагч, олон нийт болон албаны хүмүүст бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилан таниулж, өөрийн бүтээгдэхүүний талаархи санал хүсэлтийг авах боломжтой гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)