АНУ-ын төлөөлөгчидтэй уулзахыг Хонконгийн төрийн албан хаагчдад хориглов

Хонконг дахь АНУ-ын Ерөнхий консулын газрын ажилтнуудтай уулзах, ямар нэг байдлаар холбоо барихаас зайлсхийх үүргийг Хятадын засаг захиргааны тусгай тус бүс нутгийн төрийн албан хаагчдад өгчээ. Энэ нь дипломатчдынх нь үйл ажиллагааг Вашингтон хязгаарласны хариуд БНХАУ-ын эрх баригчдын авч буй арга хэмжээ болохыг “South China morning post” сонин мэдээлсэн байна. Урьд нь Хонконг дахь Америкийн Ерөнхий консулын газрын үйл ажиллагааг Хятадын ГХЯ-наас хязгаарласан билээ. Үүнээс хойш Хонконгийн түшмэд, улс төрийн нам, их сургуулийн төл өөл өгчид, нийгмийн зүтгэлтн үүдтэй уулзахын тулд АНУ-ын дипломат төл өөл өгчийн газрын тэрг үүн, эсвэл түүний төл өөл өгчид тус бүс нутаг дахь БНХАУ-ын ГХЯ-ны Комиссарын газраас тусгай зөвш өөр өл авах шаардлагатай болсон юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга энэ сарын 3-нд мэдэгдэл хийхдээ тус улсын нутаг дэвсгэрт Хятадын дипломатчдын үйл ажиллагааг хязгаарласныг уламжилсан. Тухайлбал, их сургуулийн кампуст очих, тухайн газрын эрх баригчдын төл өөл өгчидтэй уулзахын тулд Хятадын өнд өр албан тушаалын дипломатч Төрийн департаментаас зөвшөөрөл авах хэрэгтэй болсон билээ. Үүний сацуу “South China morning post” сонин бичсэнээс үзвэл БНХАУ байгуулагдсаны ой болох ирэх сарын 1-нд Засгийн газраа эсэрг үүцсэн зөвш өөрөлгүй жагсаал болж магадг үй учраас Хонконгийн цагдаа нар хэв журам сахиулахад хууль сахиулах байгууллагын 6000 ажилтныг дайчлах болжээ. Коронавирусийн халдвар тархах эрсдэлтэй гэсэн шалтгаанаар урьд нь эрх баригчид сөр өг хүчнийхний томоохон жагсаал, цуглаан хийх хүсэлтийг хүлээж авааг үй. Гэсэн ч идэвхтн үүд гудамжинд хар хувцастай гарч, зам хаах, эмх замбараагүй байдал үүсгэхийг цахимаар уриалжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)