АНУ-ын төгөлдөр хуурчдын уралдаанд шагнал хүртсэн сурагчдад 9-18 сая төгрөг олгоно

АНУ-д болсон Барток Кабалевский-Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаанд тэргүүн байр эзэлсэн Консерваторын сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагчдад мөнгөн шагнал олгохоор болжээ. Тухайлбал, сурагч О.Нандин, Г.Анар, Х.Хүслэн нарт тус бүр 19 сая төгрөг, хоёрдугаар байр эзэлсэн сурагч З.Амин-Эрдэнэ, Н.Амарбат, Ц.Гүнбилэг, Т.Найраг, Э.Цэнгэг, Э.Энх-Амгалан, Хобби сургуулийн сурагч Э.Цогт нарт тус бүр 14 сая, гуравдугаар байр эзэлсэн Консерваторын сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Б.Мишээл, М.Жаргалан, Ж.Азжаргал, М.Байгал, П.Хэрлэн нарт тус бүр есөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болов. Сурагчид өнгөрсөн онд анх удаагаа олон улсын уралдаанд оролцож онцгой амжилт гаргасан байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)