АНУ-ын тусгай төлөөлөгч Египетэд ирлээ

Египетэд долоо хоног гаруй үргэлжилж буй үймээнтэй холбогдуулан АНУ-ын тусгай төлөөлөгч Фрэнк Уиснер Каирт хүрэлцэн иржээ. Тэрбээр Ерөнхийлөгч Хосни Мубарактай уулзаж, нөхцөл байдлыг хэрхэн зохицуулах талаар санал бодлоо солилцох юм.

Фрэнк Уиснер Арабын орнуудад олон жил ажиллаж байсан туршлагатай нэгэн тул зөвшилцөлд хүрэх талаар зөвлөгөө өгч чадна хэмээн Америкийн болон Европын хэвлэлүүдэд тэмдэглэжээ. “Хүний эрх зөрчилгүйгээр, тайван замаар зөвшилцөлд хүрэх нь зүйтэй” гэж Египетэд болж буй үймээний талаар Барак Обама м э д э г д с э н юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)