АНУ-ын пуужингийн системийг авахад бэлэн

өхцөл бүрдүүлэхийг зөвшөөрвөл АНУ-ын зенитийн пуужингийн “Patriot” цогцолборыг худалдан авахад бэлэн байгаагаа тус улсын Ерөнхийлөгч Дональд Трампт мэдээлснээ гэж Туркийн Төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоан уламжлав. “Бид Оросын пуужингийн “С-400” систем болон Америкийн тав дахь үеийн сөнөөгч “F-35” онгоцтой холбоотой асуудлын хүрээнд үүссэн санал зөрөлдөөнийг даван туулж чадна. Хэрэв ашигтай санал тавибал “Pa­triot”-ыг худалдан авах хүсэлтэй байгаагаа Ерөнхийлөгч Д.Трампт хэллээ” гэж Эрдоан тэмдэглэсэн байна.

2.5 тэрбум ам.долларын өртөг бүхий зенитийн пуужингийн “С- 400” системийг Туркт нийлүүлэх гэрээ байгуулснаа ОХУ 2017 оны есдүгээр сард мэдэгдсэн билээ. Уг цогцолборыг өнгөрсөн долдугаар сарын 12-ноос нийлүүлж эхэлсэн. Турк улсыг “С-400” цогцолборыг худалдан авсныг АНУ болон НАТО идэвхтэй эсэргүүцэж байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)