АНУ-ын Конгрессийн байранд Цагаан сарын арга хэмжээ зохион байгууллаа

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам, АНУ-ын Конгресс дахь Монголын бүлэг хамтран “Монголын Цагаан сар Капитол Хилл” арга хэмжээг Конгрессын байранд зохион байгуулжээ.

Анх удаа зохион байгуулж буй уг арга хэмжээнд Цагаан ордон, Конгресс, Төрийн Департамент, Батлан хамгаалах яам, Худалдааны яамны төлөөлөл болон Монголыг дэмжиж хамтран ажилладаг 200 гаруй хүн оролцсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр, “Намуун хүүхдийн сан”-гийн тэргүүн Б.Намуун, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Тэд Ёохо нар үг хэлэв.

Цаашид жил бүрийн Цагаан сараар уламжлал болгон зохион байгуулах энэхүү хүлээн авалт нь АНУ-ын Конгресст Монгол Улсыг сурталчлах, ингэснээрээ Конгрессоор хэлэлцэхээр төлөвлөж буй “Гуравдагч хөршийн худалдааны хууль”-ийг батлуулахад тус нэмэр болох ач холбогдолтой юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)