АНУ-ын Засгийн газар хятад жуулчинд 460 мянган ам.долларын нөхөн төлбөр олгов

АНУ-ын Засгийн газраас хятад жуулчин эмэгтэйд 460 мянган "ногоон"-ы нөхөн төлбөр олгожээ. Түүнийг хил гарах үеэр гаалийн ажилтнууд саатуулж, баривчлах үеэр хүнд гэмтэл учруулж, зодсон бөгөөд хар тамхины наймаачинтай андуурсан байна.

Төгөлдөр хуурын багш мэргэжилтэй Зао Ян 2004 онд АНУ-д жуулчлахаар очсон юм. Улмаар тэр үеэр АНУ-Канадын хил дээр орших Ниагара хүрхрээг үзэж сонирхоод хил давах үеэр гаалийн ажилтнууд түүнийг болон өөр хоёр хүнийг саатуулсан байна.

 Энэ жил 38 настай Зао Яныг хар тамхины наймаачинтай андуурч, гаалийн ажилтан Роберт Родес саатуулсан бөгөөд эмэгтэйг баривчлахын тулд нулимс асгаруулагч хэрэглэжээ. 

Уг хэргийг 2015 онд Америкийн иргэний шүүх Заогийн буруу гэж үзсэн юм. Учир нь цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй гэнэ. Харин Зао хууль сахиулагчид түүнийг айлгаж, сүрдүүлсэн учир зугтсан гэдгээ илэрхийлжээ. 

Тэгвэл саяхан АНУ-ын шүүх саяхан эцсийн шийдвэрээ гаргаж, түүний хохиролд 385 мянган ам.доллар төлсөн бол эмчилгээний зардалд 64 мянган ам.доллар, эмчилгээ хийлгэх явцдаа ажиллах боломжгүй байсан тул нэмэлт 1800 ам.доллар, буруу хүнийг баривчилсны хохиролд 10 мянган "ногоон" нийт 460 мянган ам.доллар авчээ. 

Зао анхандаа 10 сая ам.доллар нэхэмжилж байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)