АНУ-ын Агаарын цэргийн хүчний командлагч Монгол Улсад айлчиллаа

Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагчийн урилгаар АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалын Агаарын хүчний командлагч, генерал Чарльз Браун. 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.

Генерал Чарльз Брауныг Монгол улсын Батлан хамгаалахын сайд болон ЗХЖШ-ын дарга нар хүлээн авч уулзан, Агаарын цэргийн харилцаа, хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэхэд чиглэсэн бодит ажлууд  өрнүүлэх талаар харилцан санал солилцов.                   

Мөн Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагчтай хоёр талын албан ёсны уулзалт зохион байгуулж хоёр орны Агаарын цэргийн хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд ярилцаж, өнгөрсөн 3 дугаар сард болсон хоёр талын зөвлөлдөх уулзалтын үеэр хэлэлцсэн асуудлуудыг ажил хэрэг болгох талаар санал ярилцлаа.

АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалын Агаарын хүчний командлагч, генерал Чарльз Браун Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийг хөгжүүлж, төлөвшүүлэхэд АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалын зүгээс хамтын ажиллагааны гэрээний хүрээнд бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)