АНУ ШИНЭ ЗЭВСЭГ ТУРШИНА

 АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин өөрийн хөлөг онгоцууд дээр лазерын зэвсэг анх удаа байрлуулахаар төлөвлөж байгаа аж. Тус хүчний албан ёсны төлөөлөгч, дэд адмирал Мэтью Клундэр ийн мэдэгдэв.

Нисгэгчгүй нисэгч аппаратыг устгах чадалтай ийм зэвсгийг Персийн буланд байгаа Тэнгисийн цэргийн хүчний нисэх бааз гэгддэг “Понс” хөлөг дээр байрлуулах бололтой. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжит хугацааг энэ оны аравдугаар сарын 1-нээс эхлэх 2014 оны санхүүгийн жил гэж үзэж байгаа аж.

Зэвсгийн өртөг барагцаалбал 30 сая доллараас арай илүү байх болов уу. Гэлээ ч зардал нь эцсийн эцэст хэмнэлт болно гэдэгт Тэнгисийн цэргийн хүчнийхэн эргэлзэхгүй байна. Лазерын зэвсгээр нэг удаа буудахад нэг доллараас хэтрэхгүй зардал гардаг гэнэ.



Р.ЖАРГАЛАНТ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)