АНУ цаг уурын дулаараотай тэмцэх Парисын гэрэнээс гарч байна


AНУ дэлхийн дулааралтай тэмцэх Парисын гэрээнээс гарах өргөдлөө НҮБ-д албан ёсоор өгчээ. Энэ тухай тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн гаргасан мэдэгдэлд дурдсан байна. “Гэрээний нөхцөлийн дагуу АНУ гарах тухайгаа НҮБ-д албан ёсоор мэдэгдлээ. Гарах үйл явц мэдэгдэл хүргүүлснээс нэг жилийн дараа дуусна” гэж тус мэдэгдэлд дурджээ. АНУ-д "эдийн засгийн шударга бус дарамт" үзүүлсэнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Доналд Трамп уг гэрээнээс гарах шийдвэр гаргасныг Майк Помпео сануулсан байна. Трампын үзэж буйгаар уг гэрээнээс татгалзсанаар Америкийн эдийн засаг, аж үйлдвэр, эрчим хүчний салбарт ажил эрхлэлтийг дэмжих гэнэ. Чухам тэд л АНУ-ыг Хятадын дараагаар агаар мандалд хүлэмжийн хийн ялгаруулалтын хоёр дахь том эх үүсвэр болгож байгаа аж. Энэхүү гэрээг гурван жилийн өмнө Парис хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын 21 дүгээр бага хурлын үеэр баталсан бөгөөд гэрээнд бараг 200 гаруй улс гарын үсэн зурсан юм. Парисын хэлэлцээрт оролцогчид 2100 он гэхэд дэлхийн агаарын дундаж температурыг аж үйлдвэрийн өмнөх үеийн үзүүлэлттэй харьцуулахад Цельсийн 1,5 хэмд хязгаарлахаар тохиролцжээ. Энэ бол цаг уурын сүйрлээс зайлсхийх, дэлхий дээрх амьдралыг аврах цорын ганц арга зам гэж эрдэмтэд анхааруулж байна. Одоогийн дулаарлын хэмжээ Парисын хэлэлцээрт зааснаас хоёр дахин өндөр хэвээр байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)