АНУ, Хятадын худалдааны хэлэлцээр Хонконгийн тухай хулиас болж түр хугацаагаар зогсожээ


АНУ, БНХАУ-ын худалдааны хэлэлцээр “Хонконг дахь ардчилал ба хүний эрхийн тухай” хууль АНУ-д батлагдсантай холбоотойгоор түр хугацаанд зогсжээ. Энэ тухай “Axios” мэдээллийн сайт Цагаан ордны эх сурвалжуудыг дурдан мэдээлэв. Эх сурвалжуудын үзэж буйгаар худалдааны хэлэлцээрт хүрэх зөвлөгөөн "Хонконгийн хуулиас болж түр зогссон" бөгөөд Ши Жинпинийн (Хятадын дарга) дотоод улс төр намжихын тулд цаг хугацаа шаардлагатай” байгаа аж. Түүнээс гадна АНУ-ын өмнө нь ногдуулсан гаалийн татварыг цуцлах, худалдааны гэрээг хэрэгжүүлэх механизм, АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдийг худалдан авахад олгох БНХАУ-ын эрх баригчдын баталгаатай холбоотой хэд хэдэн асуудал шийдэгдээгүй хэвээр байгааг “Axios” цахим хуудас цохон тэмдэглэжээ. Вашингтоны Засаг захиргаа Хятадтай хийх худалдааны эцсийн хэлэлцээрт хүрэх эхний шатны гэрээг баталгаажуулах газраа ч товлоогүй байгаа аж. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Ерөнхийлөгч Доналд Трампын Кэмп-Дэвид дахь шилтгээнд болж магадгүй гэж яригдаж байгаа гэнэ. Энэ нь энэ оны эцсээс наашгүй аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)