АНУ Усан цэргийн хүчээ Хар далай руу илгээхээр бэлдэж байна

АНУ Керчийн буланд гарсан үйл явдалтай холбогдуулан Усан цэргийн хөлөг онгоцнуудаа Хар далай руу илгээх ажлын бэлтгэлд орсон тухай CNN агентлаг мэдэллээ.

Тус агентлаг дээрх мэдээллийг төрийн удирдах гурван албан тушаалтнаас авсан гэдгээ заасан байна. Эх сурвалжуудын  хэлснээр АНУ-ын Зэвсэгт хүчний командлал усан цэргийн хөлөг онгоцнуудаа Хар далай руу илгэхийг төлөвлөж буй талаар Турк улсад мэдэгдэх хүсэлтийг Төрийн Департаментад тавьсан аж. Уг төлөвлөгөөг тэдгээр сурвалжууд “Керчийн буланд Украины эсрэг явуулсан Оросын үйлдэлд өгөх хариу арга хэмжээ” хэмээн тодорхойлсон байна. Уг мэдэгдэлд АНУ-ын Усан цэргийн хүч тухайн бүс рүү илгээх өөрсдийн хөлөг онгоцнуудынхаа чиглэлийг тодорхой заасан байх ёстой аж. Харин уг чиглэл заавал сонгогдох албагүй хэмээн эх сурвалж нэмж хэлжээ.

CNN агентлаг тайлбарлахдаа 1936 оны Монтрегийн тохиролцоогоор (Хар далайн булангуудын орох гарах дэглэмийн асуудлыг шийдсэн) бол АНУ хөлөг онгоцнуудаа Газар дундын тэнгисийг Хар далайтай холбодог Босфор болон Дарданеллын булангаар гарахдаа Туркийн талд наад зах нь 15 хоногийн өмнө мэдэгдэх ёстой гэнэ. Мөн дээрх тохиролцоонд энхийн үед Хар далайн бус орны цэргийн усан онгоцууд тус усан бүсд  21 хоногоос дээш байж болохгүй хэмээн заасан байдаг аж.

“АНУ Монтрегийн тохиролцооны дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гэхлээ бид Туркийн талтай харилцах дипломат захидлынхаа талаар ямар нэгэн тайлбар өгөхгүй” гэж АНУ-ын Гадаад яамнаас авсан хариугаа CNN дамжуулжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)