АНУ зургаан “толгойг” 28 сая ам.доллараар үнэлэв

Алан хядагч “Аш-Шабаб” бүлэглэлийн зургаан удирдагчийг олж, аюулгүй болгоход туслахуйц мэдээллийг 28 сая ам.доллараар үнэлэхээр АНУ-ын эрх баригчид зарлалаа. Тодруулбал, “Аш-Шабаб”-ын толгойлогч Абу-Убейдийн талаарх мэдээллийг зургаан сая, түүний ойрын таван этгээдийн тухай мэдээллийг 3-5 сая ам.доллараар үнэлэх юм байна. Энэ бүлэглэлийнхний гарт сүүлийн 10 жилд Сомали, Уганда, Кенид олон мянган хүн амиа алджээ. Тэд “Аль-Кайда”-тай хамтарч ажиллахаар 2012 оны хоёрдугаар сард хэлэлцээр байгуулсыг АНУ-ын Төрийн Департамент тэмдэглэсэн байна.  Африкийн нэлээд хэдэн оронд алан хядах ажиллагааны эсрэг үйл ажиллагаанд тусламж үзүүлэх замаар “Аш-Шабаб”-тай АНУ тэмцэл хийж буй юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)