АНУ-д Covid-19-ийн улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн гурван өдөр төрийн далбаагаа бөхийлгөнө

Covid-19 өвчний улмаас нас барсан хүмүүсийн дурсгалд зориулан АНУ төрийн далбаагаа бөхийлгөх аж. Энэ тухай тус улсын Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн “Твиттер” хуудсаараа мэдэгдсэн байна. “Коронавирусийн халдварын улмаас нас барсан иргэдийг хүндэтгэн холбооны бүх байгууламж, үндэсний түүх дурсгалын газрууд гурван өдрийн турш далбаагаа бөхийлгөнө” гэж тэрбээр бичжээ. Цагаан ордны тэргүүний тэмдэглэснээр ирэх эх орныхоо төлөө амиа золиосолсон цэргийн албан хаагчдын дурсгалыг хүндэтгэн ирэх Даваа гарагт төрийн далбааг мөн бөхийлгөх аж. Одоогийн байдлаар АНУ-д коронавирусийн халдварын 1620902 тохиолдол бүртгэгдэж, 96354 нас баржээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)