АНУ болон Европын Холбооны хооронд худалдааны дайн эхлэв

АНУ Европын Холбооны орнуудаас импортолдог том оврын нисэх онгоцнуудад 10 хувийн хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдэд 25 хувийн хүүгийн татвар ногдуулна гэж тус улсын худалдааны төлөөлөгч Роберт Лайттицер мэдэгдэв.АНУ уг шийдвэрийг Дэлхийн Худалдааны Байгууллага (ДХБ) Airbus нисэх онгоцны үйлдвэрлэгч компанид Францын засгийн газар татаас өгч, шударга бус өрсөлдөөн үүсгэж байсныг тогтоосны дараа гаргажээ. Өмнө нь Америкийн “Boeing” компани Airbus-ийг шударга бус өрсөлдөж байгаа талаар ДХБ-д гомдол гаргасан аж. Импортын шинэ татвар аравдугаар сарын 18-наас мөрдөгдөж эхлэх юм байна. Европын холбооны Худалдааны асуудал эрхэлсэн комиссар Сесилиа Малмстром АНУ-ын импортын шинэ татварыг хэрэгжүүлсэн тохиолдолд тохиолдолд тус холбоо хариу арга хэмжээ авахаа анхаарууллаа. Мөн Францын сангийн сайд Бруно Ле Мэйр зөрчлийг яриа хэлэлцээгээр шийдвэрлэх нь хамгийн зөв арга зам мөн боловч муу тохиолдолд АНУ-ын оноосон татварын эсрэг хатуу арга хэмжээ авах боломжтойг анхааруулсан байна. Хоёр тал харилцан эсрэг арга хэмжээ авснаар АНУ болон ЕХ-ны бизнесийн салбар цаашлаад иргэдэд хохирол учруулахыг онцолжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)