АНУ болон БНСУ коронавирусийн улмаас хамтарсан цэргийн сургуулилтаа хойшлуулахаар болжээ

БНСУ-д COVID-19 коронавирусний халдвар хурдацтай тархаж, халдварт өвчний аюулын хамгийн өндөр буюу “улаан” түвшнийг зарласантай холбогдуулан тус улс АНУ-тай хамтарсан цэргийн сургуулилалт хойшлогджээ. Энэ тухай хоёр улсын Холбоотны хүчний командлал мэдэгджээ. Пүрэв гарагийн байдлаар БНСУ-д коронавирусийн халдварын тохиолдлын тоо 1595 хүрээд байна. Халдварын голомт Дэгу хотод байгаа бөгөөд нийслэл Сеул бусад бүс нутагт ч бүртгэгдэж байна. Тус өвчний улмаас 12 хүн нас барж 24 хүн эдгэрчээ. Мөн 21097 хүний шинжилгээний хариу хүлээгдэж байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)