АНУ амлалтаа биелүүлээгүй

ТЕГЕРАН. /СИНЬХУА/. АНУ Лалын Бүгд Найрамдах Улстай найрсаг харилцаа тогтооно гэсэн амлалтдаа хүрээгүй гэж Ираны шашны дээд удирдагч Аятолла Аль Хаменей мэдэгджээ.
“АНУ-ын шинэ Засгийн газар, Ерөнхийлөгч ажлаа хүлээн авсныхаа дараа Ирантай харилцаагаа сайжруулна гэдгээ мэдэгдэж байсан. Гэвч бодит байдал дээр тэд энэ амлалтаа биелүүлдэггүйг” гэж Хаменей Лалын он тооллын шинэ оны баяраар иранчуудад хандан хэлсэн үгэндээ дурдсан байна. Түүнчлэн АНУ-ын эрх баригчид 2009 оны зургадугаар сард болсон Ираны Ерөнхийлөгчийн сонгуулийн эсэргүүцлийн жагсаалыг дэмжсэн бөгөөд дайснууд Иранд иргэний дайн дэгдээхийг төлөвлөж байсан. Тэд Ираны ард түмнийг хооронд нь хуваахыг үргэлж оролддог ч энэ нь бүтэлгүйтдэг. Тэдний бүтэлгүйтэл болгон манай улсын ялалт болдог” гэж Хаменей шүүмжилжээ. С.Отгонбаяр"Монцамэ"


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)