АНУ-аас 500 сая орчим төгрөгийн хар тамхийг илгээмжээр авжээ

2019 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын нэр бүхий иргэд улс хоорондын шуудан илгээмж ашиглан их хэмжээний буюу албан бусаар 500 сая орчим төгрөгийн үнийн дүнтэй метамфетамин/мөс/ төрлийн хүчтэй сэтгэцэд нөлөөтэй бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ.

Уг хэргийг Гаалийн ерөнхий газар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай хамтран таслан зогсоосон байна. Илгээмжийг Монгол Улсын нэр бүхий этгээдүүд АНУ-аас захиалан авсан бөгөөд гаалийн хяналт шалгалтын явцад мансууруулах бодисыг илрүүлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)